Өчигдөр орой байрны ойролцоох цэцэрлэгт өөрийгөө хэн болохыг...юу хүсч мөрөөдөж яваагаа дахин эргэцүүлэх гэж хэсэг суулаа... гадаа жиндүүхэн байсан ч би яг тэр суусан сандал дээрээ хичнээн удаан суусан гээ...
Ажил гэрийн хооронд гүйгээд л гүйгээд л... цалин аваад л...цуглуулаад л... хүссэнээрээ мөнгөө цуглуулж ер нь л бодсоноороо амьдарч байхад юу надад дутаад ганцаардаад гээд л өөртэйгээ ярьж суудаг юм бол гэж их бодлоо...энэ бүхэнд учир шалтгаан байх л ёстой...өөрийнхөө ганцаардаж байгаад хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг заавал буруутгах гэж хичээлээ... бодож олсон зүйл маань миний энэ амьдарч байгаа хотод дурлал байдаггүй юм байна гэсэн энгийн утгагүй бас үнэн ч байж болох тодорхойлолт...
Хайр гэж хэлээгүйг минь та анзаарч байгаа байх...Дуралсан хүний сэтгэл ямар байдгийг...дурлал хүний амьдралыг ямар гоё хөгөлдгийг бас дуралсан дурлуулсан 2 ямар аз жаргалтай байдгийг та мэднэ шүү дээ... Халаасандаа мөнгөгүй ч 2 гараа атгалцан гудмаар инээмсэглэн явж л байдаг... Бусад орны залуусыг сайн мэдэхгүй учир Монголдоо байх тэр л үеийн залуусын дурлалыг бодож ийм дүгнэлтэнд хүрсэн гэх үү дээ...
Энэ хотод байгаа миний мэдэх ихэнх залуус дурлалгүйгээр амьдарч байгаа... эсвэл бүтэлгүй дурлалтай...миний танидаг хүн цөөхөн л дөө... гэхдээ танилуудын маань ихэнх нь... үгүй...
Хайрлаж явсан хүнээсээ салсан... хаягдсан... цаг хугацаа орон зайн эрхэнд 2 сэтгэл хөрсөн... хууртсан...итгэлийг нь алдсан...хүлээж чадаагүй...буцаж очоогүй...
Миний үеийн олон охид залуус ирээдүйн сайхан амьдрал... гэр бүл эцэг эх...хэдэн дүү нараа бодож хүний нутагт зүтгэж явна... хэдийдээ ч хэнд ч дурлах билээ дээ... бүгд л адилхан сайхан амьдралын төлөө зүрх сэтгэлээ хөсөр хаяж зорилго тэмүүлэлдээ хөтлөгдөн дурлалгүй хотод ганцаар алхана... найз нөхөд ойр дотныхон байгаа боловч дурлалаар цангасан хоосон зүрхээ өвөртлөн олны дунд ганцаардан амьдрана... Хэзээний ганцаардмал энэ л амьдралтайгаа тэд дасан зохицчихож...тэгэхгүй гээд ч яалтай билээ ... Монголд байхдаа гэж сайхан цагаа ариухан гэгээхэн дурлал хайраа... эсвэл Монголоос ирээд салчихсаан гэж өнгөрсөн өнчирсөн дурлалаа... орхиод гарсан нутагтайгаа хамтад нь санана...санаа алдана... зарим нь сэтгэлдээ уйлна... эсвэл үзэн ядна...
Дурлалын жигүүртэй амьдрах залуу насыг нь энэ хот улиран өнгөрч байгаа эл өдөрүүдтэйгээ чимээгүй авч одно... хэн ч үл анзаарна... анзаарсан нэг нь юу ч хийж эс чадна... зүгээр л дасан зохицоно.. бас үзэн ядна....
сайхан биш ч сайн цалинтай ажил байна... эх нутагаас нь илүү сайхан хөгжил цэцэглэл байна... хүссэн бүхнээ сурах боломж нь байна... хүний нутагт иргэн нь болоод үлдэх зам ч байна... гэвч энэ хотод гал халуухан дурлал алга... ганцаардсан сэтгэлийг тань сонсох үнэнч зүрх алга... сонсвол дурлачих гээд дуралвал зорисоноо алдчих гээд ч байх шиг... үгүй гэж үү... энэ хотод өнгө мөнгө... хөлс хүч... өндөр байшин олон арьстан... орчлонгийн бүхий зүйлс байгаа ч хаана байнаа тэр дурлал... залуу халуухан насны ариухан дурлал хаана байна... 2 биендээ эрхлэн шивнэх дурлалын үгс хаана сонсогдоно вэ? анхны харцаар дурлан хайрт минь гэж шивнэж... хамт хөтлөлцөн алхдаг...тэр л дурлал хаана байна...
Дурлалгүй хотод сэтгэл зүрхгүй мэт... олон хүний дунд ганцаардсан хэвээрээ амьдрах уу... энэ хот тэр чигтээ дурлалгүй... эрж хайх ч шаардлагагүй... гэвч дурлалгүй өнгөрөх залуу нас харамсалтай биш гэж үү...
Би дурлалаар жигүүр хийж тэнгэрт нисэх шувуудаас ч өндөрт хөөрхийг хүсдэг...гэвч би дурлалгүй хотод амьдардаг...Дурлалгүй хотоос буцахдаа дурлал хайрыг мэдэрнээ гээд болзоо товолж байгаа хүн шиг төлөвлөх үү... тэр үед миний хот бас дурлалгүй болсон байвал яана... хүний зүрх сэтгэлийг хүйтэн хөндий төмөр мэт болгодог их хотын энэ л амьдралаас айж байна шүү...
хэзээ нэг өдөр би бусдын адил дасан зохицож хэн нэгэн хүн дурлалын тухай ярихад юу билээ гэж асууж суух вий дээ... дуралсан нэгний сэтгэлийг ойлгохгүй алиа салбадайгаас дорд үзэн дан ганцхан зорилго гэсээр амьдардаг болсон байх вий дээ... дурлалын дуу сонсоод төвөгшөөж... дуралсан нэгнийг хараад шоолж суух вий дээ...энэ үед бичиж байсан тэмдэглэлээ уншихдаа ичсэндээ минийх биш гэж хэлж суух вий дээ...
Дурлалгүй хотын нэгэн байшингийн цэцэрлэгт сууж... дурлалгүй амьдарч байгаа учираас ганцаардаж байдаг юм байна гэж бодлоо... Бодсон бүхэн маань үнэн байх албагүй... бас бодлоо бичсэний минь төлөө хэн нэгэн намайг яллах эрхгүй...




Сэтгэгдэлүүд:
MISHEELD yum aa bicheed bgaarai unshij l bgaa tgj bgaad tushiisen yum niluuleed holbogdnoo ok..amjilt
Ugiig n sain sonsooroi.
http://www.youtube.com/watch?v=9zT1YbDW_dM&feature=related
Saihan hairuud yagaad saldaad bdgiin boloo... minii bodloor ted ene saihan hairaa tsaashid herhen yaj saihan amidral bolgoh tuhai, ireedvid yu boloh tuhai, bidnii zamd yu hvleej baigaa tuhai tuluwluguu bhgvigees, ene talaar bodoogvi beltgeegvigees bolj amidraliin shaardlagaar ch yumuu todorhoi hugatsaanii daraa uchrah olon olon saad berhsheel, shalguuruudiin ali neg deer ni ted bvderdeg yum shig sanagdsan.... tiimees bid ter ariuhan saihan hairiigaa aldahgvi barij vldehiin tuld uridaas ter bvhniig dawan tuulahad uursdiiguu beltgeh heregtei baih.. .tegj baij l ariuhan hairtaigaa amidraliin turshij az jargaltai saihan amidrah bh da...
tsatsaa-d ugui ee nerengeesee manai ene hot durlalgui ee hehe... odoo bi durlalgui hotod amidradag ajilsag shorgoolj bolson shuu dee...harin ter gadaadiihand durlana gedgiig chin l ene nasandaa chadahgui baihoo...togloogui shuu daraa ene tuhai goy temdegleldee bichnee
Сэтгэгдэл үлдээх: