Энэний оронд үг урсгаж болно гэхдээ хүсвэл урсгахгүй ч байж болно
өвлийн өвөөд... Мишээлээс

Ажилдаа өмсөх хөлд эвтэйхэн гутал авах гэж амралтынхаа энэ өдөр дэлгүүр явлаа...  гадаа жоохон сэрүүхэн...тэнгэр бүүдгэр...намрын төгсгөл өвөлийн эхийг санагдуулсан шаралж гандсан олон навчис салхинд туугдан хөлд хөглөрнө... би өөрөө их өөдрөг сэтгэлтэй охин биш бол аль хэзээний гэртээ буцаж ороод биеэ эвхээд гуниглаж суумаар тийм л өдөр байлаа... аз болоход би их өөдрөг юм... хэдийгээр уйтгарлаж сэтгэл минь ганцаардаж байдагч би чинь тэр л инээд хөөр гэрэл гэгээ цацарааж явдаг Мишээл шүү дээ... Ганцаардсан сэтгэлээ тээсэнч инээмсэглэсээр олны дунд орлоо... зорилго нь гутал авах гэж хэхэхэ...

Дэлгүүрт ороод би хашгирсан... дуу алдсан... хөшсөн... эсвэл баярласны аль нь бүү мэд... ямар үед хүнд тийм сэтгэгдэл төрдөгийг би хэлж мэдэхгүй нь... баярлах харамсах сэтгэл зэрэг мэдрэгдсэн болоод ч тэр үү...

яг л үлгэрт гардаг шиг томоос том гацуурыг дэлгүүрийн зааланд засчихсан байлаа... 3н давхараас доошоо бас дээшээ харахад газараас тааз хүртэл сүндэрлэх тэр гацуур үнэхээр гайхалтай...ямар гоё чимэглэсэн байсан гээ... олон өнгийн жижигхэн гэрэл... гоёмсог хайрцагтай баярын бэлэг...мэдээж хөөрхөн бөмбөлөг... миний хамгийн дуртай баяр ойртон ирсэнийг тэгэхэд л анзаарлаа...

би шинэ жилийн үдэш хайрттайгаа хамтдаа жижигхэн байсан ч хамаагүй гацуур мод засч чамин жижиг тоглоомуудаар чимэглэхсэн гэж хүсдэг байлаа...оргилуун дарсаа хамт задалж ирж байгаа шинэ оны хамгийн сайхан бүхнийг 2 биендээ хүсч суухсан гэж мөрөөддөг байлаа... олон өнгийн салютыг хамтдаа буудуулж гадаах хүйтэнд жиндсэн хацараа гарт нь илбүүлэн дулаацахсан гэж хүсдэг байлаа...

өнөөдрийн гацуур сэтгэлийг минь тэгж их баярлуулсан хэдий ч уйтгартай ганцаардмал амьдралыг минь улам ч ихээр сануулсан даа...

удахгүй болох шинэ жилийн гайхалтай баяр...хүсэн хүлээж байгаа тэр л цас...тэр л гацуур мод... олон өнгийн гэрэл...бас хайрттай хэлэх тэр л сайхан хүсэл... гэтэл хаана байгаа юм бол доо тэр миний сэтгэлийн нандин хүн... бодолдоо төсөөлсөн тэр нэгэн хаана байгаа юм болдоо...

айлын цонхонд гадаа гудманд байх олон янзын гацуурыг зүгээр л хараад дэргэдүүр нь өнгөрмөөргүй байна.... ганцхан өөртөө зориулж бэлэг авмааргүй байна... оргилуун дарсны ганц хундага барьж орь ганцаараа тэр үдэш баймааргүй байна... будрах цасанд ганцаараа алхмааргүй байна... баярын өдөр би ганцаараа уйлж суумааргүй байна...

өвлийн өвгөн хүүхдийн хүслийг биелүүлдэг гэж би багадаа ихэд итгэдэг байлаа... өнөөдөр би харин ганцаардсанаасаа болоод үлгэрт хүртэл итгээд л сууж байна... тэссэнгүй ээ би өвлийн өвгөнд захиа бичлээ..."тэр нэгэн сайн залуутай учруулж өгөөч гэж..." жижигхэн цаасан дээр ингэж бичээд чин сэтгэлээсээ шинэ он гарахаас өнмө шүү гэж нэмж залбираад сүрлэг гацуурын өлмийд эвхсэн захиагаа үлдээгээд... сүүрс алдсаар гэрийн зүг алхлаа...

хэрвээ би өөдрөг нэгэн байгаагүйсэн бол... гэртээ шууд ирээд уйлж суумаар уйтгартай өдөр байлаа... гэсэн хэдий ч сэтгэл минь хөнгөхөн гуниглаж би ганцаардалаа дахиад л мэдэрч байна... гадаа гарья даа ядаж агаар амьсгалж тайтгарья

 

Сэтгэгдэлүүд:

1. hovor hun (зочин) | 2009-11-20 05:37:22
hi busgui ene zurvas hureh udriin mend ... chamaig saihan setgel uvurluj yavdgiig chin hen buhen medeh bhaa . harin neg zuil asuuj bolhuu .chinii blogiig unshdag humuus dundaas chamd hen negen zaluu setgelee neevel chi huleej avhuu ? .................zuvhun huleej avahguiee gevel yagaad............
2. misheel_2829 | 2009-11-20 12:43:07
hovor hun-d sain bn uu? saihan setgeltei gej bodoj yavaad tani talarhii... tanii asuultiin tuhaid sonin l yum...hehe huleej avna avahgui geed shuud helehed ch bas evgui l yum...medehgui ee hehe... hetsuu shdee... huleej avahgui gevel ih zantai gene huleej avnaa geheer durtai gene hehehe... neg tiim shuleg baidag shdee te... bodoj baigaagui l yum bn. harin ta baisan bol yah uu?
3. hovor hun (зочин) | 2009-11-22 05:25:21
bi iluu yum shaardaaguiee busgui min hariultaa hangalttai avsan gj bodoj bna aa..hun huniig orloj boloh bolovch hunii setgeliig orlono gedeg hetsuu baihaa shalgavar ondortei bhad buruudahgui l bolvuudaa.. shiidver gargana gedeg yamarch hund tohioldoh hamgiin tom songolt ... zov and buruu ...ter n tsag hugatsaanii tugusguld hariu n gardag bolhoor ene sedev hamgiin zuhald oroh bolvuudaa ...
4. misheel_2829 | 2009-11-22 11:01:53
hovor hun-d harioult min hangalttai bol boloodoo...heslen ug buriig tani tolgoidoo uldeelee...
5. shulgashaazgai11 | 2009-11-22 11:31:46
sainuu huurhunuu uhaalag nzdaa amjilt bi hamt bga medne biz de.buu sanaa zovdoo gantsaarai bhgui za itgeerei.
6. misheel_2829 | 2009-11-23 03:10:44
shulgashaazgai- min... nz n dajgui ee... tegeed ch chi minii setgeld hamt shuu dee
7. Batrider (зочин) | 2009-12-03 10:50:55
Tanii "hairtai hunteigee uchrah husel" biyeleh boltugai. chi tegeed ajildaa umsuh huld evteihen gutlaa avsan uu. "Clark" geed brandiin gutal ih huld tohitoi bdag yum, Zarim gutal n 'dress"-en deer umsuj boloh buguud Huusuntsur ultai gutalnuud baidag yum.Bye
8. Rush | 2009-12-03 10:55:11
tsaanaa l neg gunig amtagdaj bna
9. misheel_2829 | 2009-12-03 13:39:11
batrider-t eruuluur bolog zaluu min. bi ajildaa umsuh gutalaa avsoon...tegeed ajildaa guigeed l...
rush-d bi gunigiig mederch l baisan harin amtalj uzeegui yumuu daa... amt ni ne tiim muuhai l baih daa te hehe... gehdee odoo bi guniglahgui baigoo... udahgui hair... saihan setgel... halamj... enhriilel... ger buliin haluun dulaan uur amisgal geed l hunii amidraliin saihan buhniig amtlad tand amtagdtal bichnee...
10. mercy (зочин) | 2009-12-03 21:36:43
misheelee bi blog dree chiniih shig mixpod suulgah gsen ymaa oroldood ng l boldgvie. my emaileer ch ymuu todorhoi des daraalaltai zaagad uguuch please.
11. misheel_2829 | 2009-12-04 12:33:53
mercy-d hey... minii id-g add hiichih tegeed bi chamd zaagaad ugii... amarhaan... chi chadnaa... chadiishdee hehe...za messengert uulzii. misheel_2829@yahoo.com
12. anjigai | 2009-12-04 12:43:58
За өвөө нь хичээнээ. Үнэхээр болохгүй бол өөрөө ч хамаагүй очихоос. Хо хо хо
13. mercy (зочин) | 2009-12-04 19:48:52
okay. bi add hiitsii shv. thank you so much. harry potter gsen nertei bga shv.
tgj baigad uulzia tvr bye
14. Далийн ягаан | 2009-12-04 19:51:54
хэхэ анжигай ах сонссон бол тээд бүх юм ок болжогоно тэрдээ..Зүэрдэээ охин минь учирнадааа
15. misheel_2829 | 2009-12-05 11:40:04
Anjgai ahaa sain bn uu hunees sonsohnee ta l medsen bhad boldog gene teheer husel min tanii iveeleer bieleh bhaa tin udahgui...uuruu harin irne gene shu oird ingej ineegeegui yum bn he he. Mercy-d zugeerdee ho udahgui messengertee uulzii. Dalii yagaan-d bayarlalaa eruuluur bolog
16. tsatsaa (зочин) | 2010-01-13 15:59:01
uvliin uvgun hysliig chin durtai bielyylnee
17. misheel_2829 | 2010-01-14 13:46:18
tsatsaa tegne gej bi itgej baigaa tegeed daraa ni uvliin uvuud bayarlalaa geed temdegleldee bichnee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.