ээж минь надад энэ үгиийг хэлж харин би ээжтэйгээ ярилцан байхдаа хүний амьдралын тэр л сайхан аз жаргалыг мэдэрч сууна...хааяахан хөнгөн гунигт дарагдан уйтгарлан уйлах үе надад байдаг... хэзээ ч надаас холдохгүй мэт ганцаардалыг сэтгэлийн хөндүүр бодолыг би мэдэрдэг...гэвч ээжтэйгээ ярилцсаны дараа би өөрийгөө ямар жаргалтай охин бэ гэдгээ санах юм даа... хангал согоо шиг зоргоор жаргалтай амьдардаг гэж ээж минь намайг дүгнэдэг... яг үнэндээ би өөрийнхөө хүслээр л энд байгаа шүү дээ... бодож төсөөлж байснаасаа өөр замаар одоо алхаж яваа ч би өөрийнхөө аз жаргалтай замаар алхаж байна...уйтгарлаж гуниглаж ганцаардах үедээ ч би бас өөрийнхөөрөө л...
би өөрийнхөө аз жаргалтай амьдралынхаа замаар алхаж яваа гэдгээ хэсэгхэн зуур мартахдаа л гунигладаг юм байна... яг тэрүүхэн үедээ явж байгаа замаасаа гарахыг хүсч... өөрийнхөө жаргалтай замыг өөр хэн нэгний замаар сольж эсвэл бусдын замаар алхахыг хүсдэг юм байна...бусдын яваа замыг илүү гэрэл гэгээтэй... сайн сайхан гэж бодож...тэр зам л бартаа саадгүй дардан зам юм шиг боддог юм байна... гэвч энэ амьдрал дээр чиний өөрийн чинь сонгосон тэгээд алхаж яваа тэр замаас илүү нь гэж хаана байхав дээ... яагаад гэвэл тэр чамайг аз жаргалруу хөтлөх зам биш...харин чиний аз жаргалтай амьдарч яваа зам шүү дээ...ер нь хэний ч сонгосон аль ч зам байлаа гэсэн бүгд л адил аз жаргал руу хүргэдэггүй шүү дээ.
Хааяахан би замын тэмдэг харж олон замын уулзвараар салж явахыг хүсдэг... миний замыг дайран өнгөрөх өөр замыг дагаад цаашаа алхамаар санагддаг... өөрийн алхаж яваа замаа аз жаргалд хүргэхгүй гэж боддог...яагаад гэвэл яг тэр үед би аз жаргал гэдэг очих газар биш явах замыг хэлдэг гэдгийг мартчихдаг юм байна....
жижигхэн тэмдэглэл дээрээ би нэг санаагаа хичнээн олон удаа хэдэн өөр янзаар тоочин бичлээ... найруулгагүй бичдэгтээ биш мартахгүй гэсэндээ шүү дээ... засч сийрүүлж алдаа мадаггүй болгох гээд ч яах юм билээ...би ямар хичээл хийж байгаа биш...өөртөө л зориулж байна шүү дээ... яг ингээд өөрийнхөөрөө бичиж байгаа маань ч бас миний л амьдралын аз жаргалтай хором...
та ч бас жаргах эрхтэй хүн шүү дээ...
аан тийм би бас ингэж бодож байсан юм... өөрийн минь жаргалтай замаар надтай хамт алхахыг хүссэн хэнийг ч би гараас нь зөөлхөн атгаад явах л болно... гэхдээ миний алхаж яваа зам аз жаргалд хүргэх зам бишээ гэдгийг битгий мартаарай... өөрийн минь мэдэрч байгаа энэ сайхан бүхнийг олон хүн мэдрээсэй гэж ямар их хүснэ вэ? эсвэл бусдад би яаж энэ сайхан жаргалыг мэдрүүлэх вэ???




Сэтгэгдэлүүд:
Bilgee-d sain bn uu Bilgee blogt min holbogdoj baigad bayaralaa...utasnii tuhaid utasaa barag ashigladaggui bolohoor gertee uldeecheed ajildaa yavchdag yumaa hehe... husvel minii email hayagaar holbogdooroi... misheel_2829@yahoo.com nadtai yarij suuj bn gej bodoj saihan energy medregddeg bol boloo doo bi bas chamd joohon ch gesen hani boldog yum bn gej bododj bayarlaj suuna.
Сэтгэгдэл үлдээх: