Хэд хоног Мишээл гэдэг охин өөртөө дурлаж хорвоо дээр хосоороо юм шиг амьдарлаа... Сайхан ширээ засч өглөөний цайгаа уухаас шөнө ажилаасаа ирээд унтах хүртэлээ цаг үргэлж би өөртөө тааламжтай сэтгэгдэлийг төрүүлж байсан болохоор нэг удаа ч гэсэн хүн надад биш би өөртөө дурлаж үзье гэж өөрийгөө шохоорхолоо... Өөр хүнд сэтгэлээ өгч хамт байхаас хамаагүй амар бас сайхан байсан шүү... яагаад гээ... хэзээ нэг өдөр надаас салж холдоно гэхгүй... хэзээ нэгэн цагт ямар нэг байдлаар намайг гомдоохгүй... энэ наад захын жишээ л дээ...
Мишээл гэдэг энэ охины юунд нь дурласан бэ гэж асуумаар байна уу??? Хамгийн нэгдүгээрт би энэ охиныг сайхан сэтгэлтэй хөгжилтэй гэдгийг нь мэдэрсэн... Сайхан биетэй тасархай охид шиг биш ч тэр хаана яаж биеэ авч явахаа хүнтэй яаж харилцахаа хүнийг яаж баярлуулж бусдыг яаж халамжилдагийг мэддэг... Хүний жинхэнэ найз байж итгэж болох охин юмдаа гэдгийг нь би мэдсэн... Ганцаардлыг мэдэрч уйтгарлаж байхдаа ч энэ бүхнээс яаж гарах уу гэж өөрийгөө зоригжуулан байдаг... хүнд хэцүү цагт бүхнийг болгох л болно гэдэг тэр их тэсвэр тэвчээрийг нь би үнэлдэг... Зорилго хүсэл мөрөөдөлтэй тэрнийхээ төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийдэг... хийж чадахгүй зүйлээ яаж хийх үү гэж цаг үргэлж зөв гарцыг хайж байдаг... энэ чанаруудыг нь би үнэлсэн...
Шөнө тэврээд унтахад хамаг бие нь хүйтэн байдагч хөөрхөн тэр минь инээмсэглэн миний элчинд дулаацан амардаг...сайхан амарсан уу гээд инээмсэглэн сэрж...өглөө цайгаа уучихаад гарвал бүхэл өдөржин эрч хүчтэй байдаг гээд өглөөний цайг минь заавал уулгаад л...
Усанд оруулахад жижигхэн бие нь зөөлхөн бас анхилам үнэртэй арьс нь хичнээн булбарай гээч... цэвэрхэн будаж дэгжин хувцаслаад хөгжимөө сонсоод л ажилдаа алхана... зөөлөн намирсан урт үс... цэмцгэр цагаан царай... үргэлж инээмсэглэн гэрэлтдэг...уйлсан байсан ч өхөөрдмөөр харагддаг 2 алаг нүд гээд л... Бусдаас ялгараад байхаар гоё сайхан охин биш ч Мишээл надад таалагдсаан... цаг үргэлж өөрийнхөөрөө байдагт нь би дуртай... хааяахан гомдоод нам дуутай болдогч аргадан уучлал гуйхад уучилж намайг ойлгодог...
Тэр тийм царайлаг биш ч гэсэн...цэвэрхэн аятайхан цаанаа л нэг хайралмаар гээд дуу байдаг даа... Миний Мишээл тийм л охин....
Яагаад би өөртөө дурлаж болохгүй гэж... надад дурлахгүй байх шалтгаан байхгүй л байгаа биз дээ... мэдээж өөгүй хүн гэж юу байхав...гэхдээ л энэ охин байгаа чигээрээ надад таалагдсаан... Яагаад гэвэл Мишээл шүү дээ...




Сэтгэгдэлүүд:
sonor-t bayarlalaa...chi namaig urgelj l oilgosoor irsen shuu...
lover_girl-d tiin shdee yagaad bolohgui gej te
shulgashaazgai-d bayarlalaa huurhunuu
hehe- d hun yagaad uuriinhuu tuhai bichieer zaval magtsan bolj taardiin...esvel minii uuriinhuu tuhai bichsen shig hun baij bolohgui yu.... hun buhen yagaad zaaval uuriinhuu bolohgui butehgui baigaa tsag hugatsaa oron zai amidraliin asuudlaa bichih yostoi gej...tertee tergui humuust chi ch bi ch yalgagui hussen huseegui hangalttai muu heluulj baihad yadaj uursduu ene biee hairlaj sain saiha chanaraa unelj baih heregtei shuu dee ene minii l bodol
ooolhonoo-d chamd bayarlalaa... chi yag l minii heleh gesniig bi bodsoniig nadaas ali turuunii medersen baisan bn shuu.... tegeed bas minii bichseniig ingej goy huleej avsand namaig oilgosond ni bayarlalaa
Mongol zon-d bayarlalaa... bi daarahgui baih argaa oltsoon hehe uchigdur uurtuu nemeed neg hunjil avchihsan shunu yamafr saihan dulaahan untsan gee... tand bayarlalaa
Сэтгэгдэл үлдээх: