Өөрөө өөртэйгээ, эсвэл огт юм ярихгүй ч түмэн асуулт толгой дотор эргэлдсээр...
урд нь энэ асуултын хариуг өөрөөсөө нэхэн суух юм гэж санасангүй... Хүн хэзээ нэгэн цагт алдахвий гэсэн айдсаасаа болоод хүссэн зүйлээ авахгүй байх хамгийн өрөвдөлтэй гэж хаа нэгтээгээс уншиж байсан юм. Гэтэл хамгийн ихээр хүссэн зүйлээ алдчихвал яах вэ? гэдэг бас нэг өөр асуулт... хэсэгхэн хугацаанд өөрийн гэж өмчилж байгаад хэзээ нэг өдөр нэг мөсөн алвдал яах вэ? тэгж өөрийнхөө сэтгэлийг дахин дахин зовоож байхаар өөртөө хамааралгүй мэт хол байвал амар биш гэж үү?
Энэ хорвоод мөнхийн юм гэж байдаггүй учираас хэзээ нэгэн цагт надаас бүр мөсөн алга болно гэж айлгүйгээр өнөөдөртөө баяр баясгалантай байхаа бодох ёстой юу???
Гэвч сэтгэл зүрх минь хангалттай үгүйлэн шаналаагүй гэж үү? шаналах тоолонд бодол санаа минь сарниж хүсэл мөрөөдөл минь замхраагүй гэж үү?
нэгийг алдахад сэтгэл хичнээн их шагалдагийг...тэр тоолонд нулимс хичнээн их урсдагийг...урсах нулимасны амт ямар гашуун болохыг мартаагүй учираас би айж байна...
юу асуугаад байгаагаа би өөрөө ч ойлгохгүй байгаа болохоор миний яриад байгаа юмыг хэрвээ та ойлгохгүй бол бас асуулны хариултыг олохгүй, олсон ч тайлбарлаж чадахгүй байвал санаа битгий зовоорой...
энэ бүхний учирыг олно гэж найдайхгүй байгаа ч...зүгээр л бичиж бүгчим энэхэн орон зайд агаар оруулах гэсэн юм...
миний сэтгэлтрүү өнгийж харж чадахгүй учираас өөрийг минь буруутгаж уйтгар гунигаар минь шоглохыг чинь би хүсэхгүй байна... өнгийгөөд харсан ч өөр шиг минь намайг ойлгохгүй учираас өөчилсөн эсвэл зэмэлсэн үгийг тань сонсмооргүй байна... өрөвдсөн бас харамссан үгээ ч бас өөртөө үлдээхийг хичээ, гуйж байна...




